Чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хоёр дахь өдөр буюу бямба гарагт эрэгтэй 57, 74, 97кг, эмэгтэй 50, 57, 68, 72 кгжингийн барилдаан болж, улсын аваргууд тодорлоо.

Эрэгтэйчүүдийн74 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаранбүх өрсөлдөгчөө ялжУАШТ-ийдолоо дахьалтан медалиа хүртлээ.Тэрбээр дөрвөн өөр/60, 66, 70, 74 кг/жинд аваргалж, ховорхон амжилтын эзэн болов.

Мөнэнэөдөр гавьяат тамирчин О.Насанбурмаа долоо, ОУХМ Э.Нарангэрэл, Ш.Түмэнцэцэг дөрөв, ОУХМ А.Батцэцэг хоёр, спортын мастер Ц.Цогбадрах, Б.Зоригтбаатар анх удаагаатүрүүлж, улсын аваргын алтан медалийн эздээр тодорлоо.

Энэ өдрийн барилдааны дүнг жин тус бүрээр танилцуулбал,Эрэгтэйчүүдийн 57 кг-д/25 бөх/: 1. Ц.Цогбадрах (Алдар) 2. Б.Төгс (Төгс) 3. Б.Түмэнцогт (Хасу-Мегастарс), Ц.Мандалсүрэн (Алдартан)

74 кг-д/20бөх/: 1. Г.Мандахнаран (Алдар) 2. З.Сумъяабазар (Хангарьд) 3. Б.Батсүх (Хасу-Мегастарс), Г.Идэрхүү (Аваргууд)

97 кг-д/15бөх/: 1. Б.Зоригтбаатар (Мэргэд хангай) 2. П.Өсөхбаатар (Хилчин) 3. Ө.Батзул (Аврагч), Б.Одсүрэн (Мэргэд хангай)

Эмэгтэйчүүдийн 50 кг-д/14бөх/: 1. Э.Нарангэрэл (Хангарьд) 2. Ц.Намуунцэцэг (Хасу-Мегастарс) 3. Н.Анударь (Аврагч), С.Энхтунгалаг (Төгс)

57 кг-д(11бөх): 1. А.Батцэцэг (Хасу-Мегастарс) 2. Б.Энхтүвшин (Аврагч) 3. П.Шинэхүү (Алдар), Б.Болортуяа (Женко)

68 кг-д(7бөх): 1. Ш.Түмэнцэцэг (Хилчин) 2. М.Хишигмаа (Хүч) 3. Э.Даваанасан (Алдар), Х.Батцэцэг (Цастын барс)

72 кг-д(10бөх): 1. О.Насанбурмаа (Женко) 2. З.Болортунгалаг (Хангай хайрхан) 3. Б.Даваацэрэн (Аваргууд), П.Номин-Эрдэнэ (Алдар)

Эх сурвалж: Монцамэ агентлаг