ОТТАВА. /Xinhua/. АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “General Motors” компани /GM/ Канадын Ошава хот дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг өөрчлөх зорилгоор 126 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон тухай компанийн төлөөлөгчид лхагва гарагт мэдэгджээ. 


“Ошава дахь үйлдвэрийн үйлдвэрлэлийг 2019 оны эцэс гэхэд зогсооно” гэж "GM" компани өнгөрсөн 11 дүгээр сард мэдэгдэж байсан. Ингэснээр тус компанийн 2600 орчим ажилтан ажилгүй болох төлөвтэй байжээ. Харин хөрөнгө оруулалт хийснээр тэднээс 300 гаруй ажилтан ажлын байртайгаа үлдэх боломжтой болсон байна. 


GM” компани уг үйлдвэрийн үйл ажиллагааг өөрчлөхийн зэрэгцээ автомат жолоодлоготой тээврийн хэрэгслүүдийн туршилтад ашиглахаар төлөвлөж байгаа юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг