АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар Ханой хотод дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ зөвшилцөлд хүрч чадаагүй нь харилцан итгэлцэл дутсантай холбоотой гэж Хятадын шинжээч үзэж буй. 

Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас уг уулзалтын талаар мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд,

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун нарын дээд түвшний хоёр дахь уулзалт энэ оны 2 дугаар сарын 27-28-нд Ханой хотноо боллоо. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн яриа хэлэлцээ, хүч чармайлтаа холбогдох талууд үргэлжлүүлж, үр дүнд хүрнэ гэдэгт Монгол Улсын Засгийн газар найдаж байна.