Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. 

Ажил хүлээлцэх үеэр Д.Даваасүрэн "Энэ хугацаанд бид гар, сэтгэл нийлэн том зорилтууд тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цаг наргүй ажиллалаа. Цаашид ч хийж гүйцэтгэх ёстой олон ажил бий. Эдгээрийг та бүхэн төрийн тусгай албан хаагчийн хувьд үлгэр жишээ биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.


Эх сурвалж: Гадаад харилцааны яам