УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан цуцлагдлаа.

Чуулганы хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхлэх товтой байсан ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хуралдаж чадсангүй.

УИХ-ын дарга М.Энхболд гишүүд танхимд орж ирж ирцээ бүртгүүлэхгүй, 90 минут хүлээлгэсний улмаас өнөөдөр чуулган хуралдах боломжгүй боллоо. Намын бүлгийн дарга нар гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхэд анхаар. Маргааш 10.00 цагт чуулганы хуралдаан эхлэнэ гэдгийг мэдэгдлээ.

Чуулганы танхимд 37 гишүүн ирсэн бөгөөд ирц 49.3 хувьтай байлаа.


Чуулганы танхимд орж ирээгүй гишүүдийн нэрсийг Энд дарж үзнэ үү.