Банксигийн “Girl with Balloon” бүтээл нь түүний шилдэг бүтээлүүдийн нэг юм. Уг зургийг акрил болон цацдаг будаг ашиглан зурсан ба 2002 онд зүүн Лондонгийн гудамжинд зурсан оригнал эх хувийг нь хуулбарлан бүтээсэн бүтээл юм. 

МyArtBroker.com нь Банксигийн уран бүтээлийг зардаг ба дахин хуулбарлаж, жаазалсан уг зураг нь жил тутамд үнэ нь 20 хувиар өсдөг гэж мэдэгджээ. 


Өнгөрсөн бямба гаригт уг бүтээл дуудлага худалдаагаар 1 сая гаруй доллараар зарагджээ.

Сонирхолтой нь, Зургийг "Зарагдлаа" гэдгийг зарласны дараа тус зургийн жаазанд нууцаар байрлуулсан цаас хэрчигч зургийг хэдэн хэсэг болгожээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар жижиглэх механизмыг алсын удирдлагаар асаасан гэж үзэж байна. 

Уг дуудлага худалдааны дараа Банкси өөрийн инстаграм хуудсанд цочролд орсон хүмүүсийн зургийг нийтэлсэн ба доор нь “ Going, going, gone….” хэмээн бичжээ. 

Маргааш нь ижил инстаграм хуудсаар видео дүрс оруулсан ба уг бичлэгт нууцаар цаас хэрчигч байрлуулж байгааг харуулжээ. Мөн тус видеоны төгсгөлд “Хэзээ нэгэн цагт дуудлага худалдаагаар орвол” гэсэн бичиг гарч ирсэн байна.


МyArtBroker.com-ын үүсгэн байгуулагч энэ талаар "Уг хэрчигдсэн зураг нь урлагийн түүхэнд бичигдэнэ. Мөн дуудлага худалдааны дараах үйл явдал хэвлэл мэдээлэл, хүмүүсийн анхаарлыг татсаны дараа үнэ цэнэ нь улам нэмэгдэнэ. 1.02 сая доллар төлсөн худалдан авагч хөрөнгө оруулалтаа хурдан хугацаанд нөхнө. Үүнээс гадна уг хэрчигдсэн хэсгүүд анхны зарагдсан үнийг 50 хувиар өсгөх ба 2 сая гаран фунт стрерлингээр үнэлэгдэнэ гэж урьдчилан таамаглаж байна” хэмээн ярьжээ.