Америкийн жүжигчин Гленн Клоуз “Эхнэр” кинонд бүтээсэн дүрээрээ, жүжигчин Рами Малек “Bohemian rhapsody” кинонд бүтээсэн дүрээрээ тус бүр “Шилдэг жүжигчин” төрөлд шалгарч, Гильдийн шагнал хүртсэн байна.

Гильдийн шагнал гардуулах ёслолын “Шилдэг эмэгтэй жүжигчин төрөлд” Клоузаас гадна “Од төрсөн нь” кинонд дүр бүтээсэн дуучин Леди Гага, жүжигчин Оливия Колман “The Favourite”,  Эмили Блант “Мэри Поппинс эргэн иржээ”, Мелисса Маккарти “Та намайг уучлах болов уу?” зэрэг кинонд бүтээсэн дүрээрээ тус бүр өрсөлдсөн байна.

Харин шилдэг эрэгтэй жүжигчин төрөлд жүжигчин Брэдли Купер (Од төрсөн нь), Кристиан Бейл (Эрх мэдэл), Вигго Мортенсен (Ногоон ном), Жон Дэвид Вашингтон “BlacKkKlansman” зэрэг кинонд бүтээсэн дүрээрээ өрсөлдсөн байна.

“Шилдэг эмэгтэй туслах дүр” төрөлд жүжигчин Эмили Блант “Аниргүй орчин” кинонд тоглосон дүрээрээ Гильдийн шагнал хүртсэн байна. Энэ төрөлд жүжигчин Эмма Стоун болон Рэйчел Вайс нар “The Favourite” кинонд бүтээсэн дүрээрээ, жүжигчин Эми Адамс “Эрх мэдэл” кинонд бүтээсэн дүрээрээ тус бүр өрсөлдсөн байна.

“Шилдэг эрэгтэй туслах дүр” төрөлд “Ногоон ном” кинонд дүр бүтээсэн жүжигчин Махершала Али шагнал хүртжээ. Тимоти Шаламе (Хөөрхөн хүү), Адам Драйвер (BlacKkKlansman), Сэм Эллиотт (Од төрсөн нь), Ричард Грант (Та намайг уучлах болов уу?) зэрэг жүжигчид тус төрөлд мөн өрсөлдсөн байна.

“Уран сайхны киноны шилдэг жүжигчдийн бүрэлдэхүүн” төрөлд найруулагч Райан Куглерын “Хар ирвэс” кино шалгарсан байна. Энэ төрөлд “BlacKkKlansman”, “Од төрсөн нь”, “Галзуу баян Азиуд” зэрэг кино өрсөлдсөн байна.

25 дахь удаагийнГильдийн шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотод болжээ. Гильдийн шагнал хүртсэн жүжигчид ур чадвараараа мөн Оскарын шагналыг хүртэх нь элбэг байдаг аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/Аиф/