"Гэртээ ганцаараа" киноны од, Холливудын түүхэн дэх хамгийн алдартай бяцхан одуудын нэг Маколей Калкин өнгөрсөн Лхагва гаригт 40 нас хүрчээ. Тэрээр өөрийн Twitter хуудсандаа "Залуус аа. Та нар хөгширсөн гэдгээ мэдэрмээр байна уу. Тэгвэл би 40 хүрчихлээ" гэсэн байна.

 

Тэрбээр Зул сарын баярын үдшийн сонгодог кино болсон "Гэртээ ганцаараа" кинонд бяцхан жаал Кевин Маккалистерийн дүрд 10 настайдаа тоглож олны танил болсон юм.

 Дараа нь 1992 онд "Гэртээ ганцаараа-2: Нью-Йоркт төөрсөн нь" кинонд тоглосон билээ.



"Гэртээ ганцаараа" кинонд амжилттай тоглосоны дараа тэрээр "Баян Ричий", "Pagemaster" зэрэг кинонд тоглож 1994 онд кино карьертаа хэсэг завсарлага авсан юм. 2019 онд инээдмийн "Changeland" кинонд тоглож кино тайзан дээрээ эргэн ирсэн бол энэ жилийн эхээр "American Horror Story" киноны 10-р улиралд тоглохоор болсон билээ.