Арсеналын хагас хамгаалагч Мэсут Өзил Германы хөлбөмбөгийн холбоо өөрийг нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байгаа талаар мэдэгдэл хийж, дахин олон улсын тэмцээнд Герман улсыг төлөөлөн тоглохгүй гэж хэлээд байсан билээ. Тэрээр мөн Германы шигшээ багийн 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ – д үзүүлсэн муу амжилтад түүнийг буруутгаж, өөрийг нь болон гэр бүлийг нь утсаар, мэйлээр заналхийлсэн гэж хэлсэн юм.

Тэвэл Германы хөлбөмбөгийн холбооны Мэсут Өзилийн шийдвэртэй холбогдуулан албан ёсны мэдэгдэл гаргажээ. Тэрхүү мэдэгдэлд “Мэсут Өзил шигшээ багаа орхиж байгаад харамсаж байна. Гэсэн ч Германы хөлбөмбөгийн холбоо арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс ангид байгууллага бөгөөд олон жилийн турш түүний эсрэг үйл ажиллагаа зохион байгуулсаар ирсэн гэдгийг дурдах нь зүйтэй байх” гэжээ.


Эх сурвалж: SPS