Үндэсний Агаарын Тээвэрлэгч "МИАТ" ТӨХК болон "Борруссия Дортмунд" клубын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Германы алдарт довтлогч Карл Хэйнз Райдле манай улсад айлчлан ирлээ.

МИАТ нь "Боруссия Дортмунд" клубтэй 2015 оноос эхлэн хамтран олон ажлыг хийсэн. Хүүхдийн зуны хөлбөмбөгийн сургалтыг тус клубын мэргэжлийн багш дасгалжуулагч нартай хийж, түүнээсээ шилдэг гэсэн хоёр хүүхдийг шалгаруулан ирэх сарын 29-ний өдөр Герман улсад байрлах тус клубын академид нь шалгуулахаар болоод багаа билээ.

Райдлегийн хувьд 1992 оны дэлхийн аваргын цомыг шигшээ багынхаа хамт хүртсэн. 1997 онд европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигт "Боррусия Дортмунд клуб"-ын хамт түрүүлж байсан түүний үзүүлсэн хамгийн томоохон амжилтуудын нэг юм. Тэрээр манай улсад 2 өдөр ажиллаж Монголын хөлбөмбөгийн шигшээ багийнхантай уулзаж өөрийн арвин туршлагаас хуваалцах юм.

Эх сурвалж: МИАТ ТӨХК