БЕРЛИН. /TASS/. Германы Гайленкирхен хотод агаарын температур 40.5 хэмд хүрсэн нь тус улсад агаарын температур түүхэндээ байгаагүй хамгийн өндөр төвшин байсныг Цаг уурын газар “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. 

“Маргааш үүнээс ч халуун өдөр болж магадгүй юм” хэмээн мэдэгдэлд дурджээ. Германд агаарын температур дээд тал нь 40.3 хэм хүрч байсан нь 2015 оны долдугаар сард Китцинген тосгонд бүртгэгдэж байв.

Сүүлийн өдрүүдэд Германы бүх нутгаар цаг агаарын байдал ердийн үеийнхээс илүү халуун байгаа аж. Түүнчлэн баруун нутгаар агаарын температур илүү өндөр байж магадгүй гэнэ.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг