Герман улсад коронавирусийн цар тахлын хоёр дахь давалгаа аль хэдийн эхэлсэн гэдгийг Эмч нарын холбооноос сануулж байна. Хэдийгээр тус улсын эмнэлгүүд бэлтгэлтэй байгаа ч одоо бол иргэд эрүүл ахуйдаа илүү анхаарах хэрэгтэй гэнэ. 

Хэдийгээр тоон дүнгээр 3, 4 дүгээр саруудтай харьцуулашгүй ч тохиолдлын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа юм. Энэ талаар Эмч нарын холбооны тэргүүн Сюзаннэ Жоннагийн "Бид өдий хүртэл хадгалсан амжилтаа залхуурал болон жирийн үе рүүгээ буцах хүслээр юу ч үгүй болгож болох аюулд байна" хэмээжээ. 

Тэдний мэдээлж буйгаар нэгдүгээр шатанд цөөн ор сул байгаа ба хэрэв тэдгээр ор ашиглалтад орвол хоёрдугаар шатны арга хэмжээг 24 цагийн дотор хэрэгжүүлэх гэнэ. Түүнчлэн яаралтай тусламжийн багтаамжийг ч нэмэгдүүлжээ. Энэ шаталсан аргыг яаралтай тусламжийн өрөөг дүүртэл ашиглах юм. 

Мөн эмч нарын холбооны тэргүүний хэлж буйчлан эрүүл ахуйн журам, амны хаалт зүүх зэргийг ягштал мөрдөхийг захижээ. Хэдийгээр одоо хүч давамгайлсан эсэргүүцэл өрнөж байгаа ч тэрээр амны хаалтыг машины суудлын бүстэй харьцуулан тайлбарласан юм. 


Эх сурвалж: ZDF