Өмнөговь аймгийн Булган сумын Дэн багийн харьяат малчин бүсгүй сураггүй алга болжээ.

Тэрбээр өчигдөр 18 цагийн үед гэрийнхэнтэйгээ маргалдаж гэрээсээ явган гараад эргэж ирээгүй аж. Дуудлагыг шөнө 12 цагийн үед тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Сураггүй алга болсон 37 настай эмэгтэйг нийт 13 хүн, 7 техник хэрэгсэлтэй эрэн хайж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Мөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэн  “Хайжэт” загварын бага оврын ачааны автомашинтайгаа төөрсөн байна. Аврагчид түүнийг Төв аймгийн “Хүйтний-Ам” гэдэг газраас эсэн мэнд олж, хөрш малчин М-д хүлээлгэн өгчээ.

Иргэн Б нь 64 настай бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодон гарсан нь ийнхүү төөрөх шалтгаан болсон байна.


Эх сурвалж: ОБЕГ