Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор гэрийн тэжээвэр амьтантай иргэдэд Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.

Та гэрийн тэжээвэр амьтантай бол дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлж, өөрийгөө болон гэр бүлийнхэн, хайртай амьтдаа хамгаалаарай.

• Амьтанд хүрэхийн өмнө болон дараа гараа савандаж угаах эсвэл халдваргүйжүүлэх
• Бага насны хүүхдээс хол байлгах
• Тэжээвэр амьтанг үнсэхгүй, тэврэхгүй, хамт унтахгүй байх
• 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан амьтан тэжээхгүй, харьцахгүй байх
• Гал тогоо, хоолны өрөөнд амьтан оруулахгүй байх
• Амьтдыг өдөрт 1-2 удаа салхинд гаргах, зай барих
• Бусад амьтадтай тоглуулахгүй байх
• Олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
• Амьтанд амны хаалт зүүлгэх
• Амьтны хөлийг савантай усаар угаах
• Амьтны хэрэгсэл, тоглоом, хүзүүвч, хэвтэр, үүр зэргийг 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар арчиж цэвэрлэх
• Гадуур явахдаа гар халдваргүйжүүлэгч авч явах
• Тэжээвэр амьтдыг хашаанаас гаргахгүй байх
• Амьтны ялгадсыг уутанд хийж хогийн саванд хаях
• 1 литр усанд 0,25 мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 4-өөс доошгүй удаа гэрээ цэвэрлэж халдваргүйжүүлэх
• Амьтанд хоолонд дургүй болох гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа мал эмнэлгийн байгуулагад хандах


Эх сурвалж: Эрүүл мэндийн яам