47264 ажилтан хамруулсан судалгаагаар, хэрвээ ажилтан хувийн ажлын байртай бол илүү жаргалтай, ажлын бүтээмж илүү байхыг харуулсан. Энэ  бүх ажилчид өдөр бүр ажил дээрээ ирж ажилласан гэж бодье тэгвэл гэрээсээ ажиллавал яах бол?

  • Гэрээсээ ажиллах нь бүх цаг үеийн хамгийн ухаалаг зохион байгуулалтын стратеги мөн. Энэ нь тэдэнд хувийн ажлын байр өгөхөөс илүү ухаалаг санаа. 
  • Зохион байгуулалтын стратегийг юу илүү ухаалаг болгодог вэ? Энэ нөxцөлд ухаалаг стратегийн хамгийн зөв тодорхойлолт нь орлогыг нэмэгдүүлж, зарлагыг багасгаж, хялбар хэрэгжүүлэх юм. Өөрөөр хэлбэл, хурдан боловч тогтвортой ажлын бүтээмжийн өсөлт юм. 
  • Ажилтанг ажлын байран дээрээ өдөр бүр ирэхийг хүчлэхээс илүү ажлаа гэрээсээ буюу алсаас хийхийг зөвшөөрөх нь зардлыг багасгана. Мөн орлогыг түргэн нэмэгдүүлж, хялбар хэрэгжүүлэх зохион байгуулалтын стратегуудын нэг юм. Энэ нь санхүүгийн томоохон давуу талуудыг олгодог. 


#1. Ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлдэг. 

Харвардын бизнес хэлэлцүүлэгт дурьдсан судалгаагаар Хятадын Ctrip аялал жуулчлалын цахим хуудасны дуудлагын төвийн ажилчдад есөн сарын турш сайн дураараа гэрээсээ ажиллах санал тавьжээ. Ажилчдын тал нь саналыг хүлээн авсан. Үлдсэн тал нь үргэлжлүүлэн өдөр бүр ажлын байран дээрээ ирж ажилласан байна. 

Стенфордын их сургуулийн профессор Николас Блүүмийн судалгааны хариугаар гэрээсээ ажиллаж байсан ажилчид, ажлын байран дээрээ ажиллаж байсан ажилчдаас 13.5 хувиар илүү дуудлага гүйцэтгэсэн байна. 

Gallup-аас явуулсан өөр нэг судалгаагаар гэрээсээ долоо хоногт 3-4 өдөр ажилладаг ажилчид ажлын байран дээрээ ажилладаг ажилчдаас 33 хувиар илүү ажилдаа анхаарч байсан бөгөөд ажилдаа үл анхаарах хандлага нь 15 хувиар бага байжээ. Олон тооны судалгаагаар ажилчдын бүтээмж нэмэгддэг гэж үзсэн байна. 


#2. Ажил хаях түвшин багасна. 

Ажилчдын сэлгээ хийх нь маш өндөр өртөг зардалтай. Судалгаанаас шалтгаалж ажилтан элсүүлэх, халах, бэлтгэх нь ажилтаны бүтэн хоёр жилийн цалинтай дүйцдэг аж. Мэдээж ингэж байж чанартай ажиллах хүчин олно.

Дээр дурьдсан судалгаагаар гэрээсээ ажилладаг ажилчид нь илүү өндөр сэтгэл ханамжтай байдаг гэж мэдэгдсэн. Энэ талаар Профессор Блүүм "Үр дүн нь бидний урьдчилан таамаглаж байснаас хол илүү байсан" гэжээ. 

Гэрээсээ ажиллах бодлого нь ажил хаялтын түвшинг багасгахаас гадна шинэ ажилтан элсүүлэхэд илүү хялбар болгосон. 2018 оны Акрон их сургуулийн хийсэн судалгаагаар судалгаанд хамрагдсан хүмүүсийн 41 хувь нь хүмүүстэй биечлэн болон утсаар харилцахаас цахимаар харилцахыг илүүд үзсэн байна. 


#3. Тоног төхөөрөмжийн зардлыг багасгана. 

Ажилчид төвлөрөх шаардлагатай үедээ ажлын байран дээр ирэхдээ шаарддаг шиг хувийн орон зай, чимээгүй орчин шаардах нь багасна. Түүнчлэн гэрээсээ ажиллах нь ажлын бүтээмжийг багасгалгүйгээр нээлттэй төлөвлөсөн загварын тоног төхөөрөмжийн зардлыг багасгах шилдэг арга юм. 

Шагналд нь гэрээсээ ажиллах ажилчид өөрсдөө ажлын өрөөнийхөө тавилгыг худалдаж авна. Хэрвээ тохиолдлоор ажлын байран дээр ажилладаг бол тансаг тавилга хүлээх, шаардах нь бага. Энэ нь бага зардал гарна гэсэн үг. 


#4. Өвчтэй, чөлөөтэй өдрүүд багасна. 

Хөдөлмөрийн статистикын газраас гаргасан судалгаагаар жилд ойролцоогоор 2.8 сая хүн ажлын өдрүүдэд шалтгаангүйгээр ажил тасладаг гэжэ. Зарим компанийн хувьд энэ нь өдөрт 1 сая долларын алдагдал болдог байна. 

Тэгвэл зарим ажилчин өвчтэй үедээ ч гэрээсээ ажиллаж боломжтой. Яагаад гэвэл гэртээ байснаар бусад ажилчидтай холбогдох болон харилцах стрессээс ангижрах юм. Хамгийн чухал нь өвчтэй үедээ гэрээсээ ажилласнаар өвчин болон нянгаа бусад хамтран ажиллагсаддаа халдаахгүй. Ялангуяа ганц л найтаахад өвчин үүсгэж болох нээлттэй төлөвлөсөн ажлын байрнуудад томоохон асуудал болдог. Америкийн уушгины холбооны үзсэнээр гэрээсээ ажиллах нь агаарын бохирдолд өртөх болон бусад аюулт өвчин тусахаас хязгаарладаг байна. 


#5. Цалингийн тооцооны зардлыг багасгана. 

Хэрвээ компани их орлого олохгүй бол компанийн нийт орлогоос 30 болон түүнээш дээш хүртэлх хувийг хэрэглэдэг байна. 

Азаар Америкийн эдийн засгийн судалгааны газраас, хэрвээ ажилтан гэрээсээ ажиллахаар болвол дундаж ажилтнаас төлбөрийн 8 хувийг суутгана гэсэн тооцоо гарчээ. Гэрээр ажиллах нь өөр зүйл хийж цагаа үрэхийг зогсоож цаг хэмнэж байгаа учраас яагаад гэдэг нь ойлгомжтой биз ээ. 

Эндээс харахад ажилчдыг гэрээс нь ажиллуулахаас илүү хаалаг стратеги үгүй нь тодорхой боллоо. 

Орчуулав