Америкийн Невада мужийн оршин суугч, 64 настай Стивен Пэддок Лас Вегаст зохиолын дууны тоглот үзэж байсан хүмүүс рүү автомат шүршдэг буугаар гал нээж, 59 хүн амиа алдаж, 500 гаруй хүн бэртсэн юм. Энэ явдал аравдугаар сарын 2-нд боллоо. Хэргийн газар байсан гэрчүүд хэвлэлд ийн ярьсан байна. 

"Бид эхлээд салют буудуулж байна гэж бодсон. Нэг хүн газар цус асгаруулчихсан хэвтэж байхыг хараад л сандарч эхэлсэн".

"Эхнэрээ хамгаалаад зугтаж байтал нэг охин нүүрэндээ буудуулчихсан хэвтэж байсан. Үнэхээр аймшигтай". 

"Эхэндээ салют л гэж бодсон. Лас Вегаст салют буудах бол энгийн л зүйл л дээ. Гэтэл хүмүүс орилолдож, гүйж эхлэхийг хараад яах ч учраа олоогүй газар хэвтсээр байсан". 

"Би тэр буун дууг хэзээ ч мартахгүй. Насан туршид минь зовоох бололтой".