Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Ариг” банк болон Нидерланд улсын ING банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран дүүргийн 13 дугаар хороонд гэр цэцэрлэг байгуулах санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа.  Байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийг эрүүл орчинд сургах зорилтын дагуу Баянзүрх дүүргийн 172 дугаар цэцэрлэгийн дэргэд тус гэр цэцэрлэгийг байгуулах бөгөөд ирэх сарын 1-нд хүүхдүүдээ хүлээн авах юм байна.