Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал "Монгол хүн" хүмүүжлийн аяныг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. 

Тус аяны хүрээнд Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн хашааг өргөтгөж, байгалийн ухааны туршилт хийх танин мэдэхүйн талбай тохижуулжээ. 

Ийм талбай ашиглалтад оруулснаар хүүхэд, багачууд байгальд элэгтэй болж, мод бут, сөөг, цэцэг, зүлэг тарьж, ургуулахад суралцахын зэрэгцээ хүнсний ногоо тариалах зэргээр байгалийн ухааны туршилтуудыг гадаа талбайд хийх боломжтой болж байна.

Монос нь тавдугаар сарын сүүлч зургадугаар сарын эхээр цэцэглэдэг. Цэцэглэх үедээ сайхан үнэр ялгаруулдаг онцлогтой. Үр жимс нь наймдугаар сард боловсорч дуусдаг бөгөөд, тэр үедээ гоёмсог өнгөтэй болж, орчныхоо өнгө үзэмжид эерэгээр нөлөөлдөг. 

Таналт, хяргалт даадаг тул айл өрхүүд хашаандаа тариалж, элдэв хэлбэрт оруулан орчныхоо тохижилтыг сайжруулах боломжтой. "Гэрийнхээ хашаанд 1000 монос цэцэглүүлэх аян"-д Баянгол дүүргийн 10 гаруй сургууль, цэцэрлэг нэгдээд байна. Үр дүнд нь ирэх хавар Баянгол дүүргийн гэр хорооллын бүсэд 1000 монос цэцэглэх юм.