ОХУ-д болох Хөл бөмбөгийн ДАШТ-д гэр бүлийнхнийгээ ирэхгүй байхыг Английн шигшээ багийн хамгаалагч Дэнни Роуз хүсчээ. Ойр дотныхон нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудалтай тулгарахвий гэхээс эмээж байгаа учир тэрбээр ийнхүү хүссэн байна.
 
"Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс гадна өөр янз бүрийн зүйл тохиолдохвий гэхээс би эмээж байгаа учир гэрийнхнийгээ Орос руу явуулахыг хүсэхгүй байна. Тэмцээнд бэлтгэж байгаа үед гэрийхэндээ санаа зовмооргүй байна” гэж Д.Роуз ярьсан байна.

Тэрбээр 2012 онд Сербид тоглож байх үеэрээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудалтай тулгарч байжээ.  
ДАШТ-ын үеэр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэхэд бэлэн байгаагааа Орос амлажээ. Гэсэн хэдий ч тэмцээний өмнө иймэрхүү тохиолдлууд гарсан талаар мэдээллэсэн хэвээр байна. Тухайлбал өнгөрсөн 3 дугаар сард болсон нөхөрсөг тоглолтын үеэр үзэгчдийн суудлаас Францын тоглогчид руу хашгирснаас болж ФИФА Оросыг 30000 швейцарь франкаар торгожээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг