Ихэнх гэр бүл хамгийн хэрэгтэa зүйлсийн нэг болох гэр бүлийн төсвийг барьдаггүй. Бид бүгдийн мэдэж буйгаар гэрт нэг орлоготой хүн байвал сайн, харин хоёр орлоготой хүн байвал бүр илүү шүү дээ. Хамгийн энгийн төсвийг барьснаар таны орлого юунд зарцуулагдаж,  мөнгөө хэрхэн цуглуулах, хэзээ юу авах вэ гэдгээ мэдэх боломжтой юм.

Жагсаалт гарга. Маш олон гэр бүл авах хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг гаргаж дэлгүүр орж хүнсээ цуглуулдаг. Гэтэл хэн нэгэн энэхүү жагсаалтыг эргүүлж дүгнэдэг үү? Хүнсээ цуглуулсны дараагаар харьцуулалт хийхэд маш олон зүйл харагдана. Мөн та энэ жагсаалтаа ашиглаж дараагийн жагсаалтыг гаргах боломжтой. Ийм төрлийн орлого, зарлагын жагсаалтыг нэг хоёр сарын хугацаанд хийснээр хаана хэмнэж, амьдралаа сайжруулахын тулд хаана үрж болох вэ гэдгийг харж болно.

Тусдаа данс эсвэл хэтэвчтэй болж, байр, гэрэл, утасны төлбөр гээд сар бүр гардаг зардлуудаа хадгалаарай. Мөн үүнээс гадна хуримтлалын данстай болох хэрэгтэй. Бага ч гэсэн хуримтлал үүсгэж сураарай.

Амьдралд юу ч тохиолдож болзошгүй гэдгийг сана. Амьдрал бол эрээн барааны хослол юм. Гэнэтийн зардал гарснаар байр, гэрэл, зээлээч төлж чадахгүй үе бишгүй олон тохиолдоно. Тиймээс үргэлж цааш далд хийсэн хуримтлал байх хэрэгтэй юм.

“Мөнгө” тооцоонд дуртай. Эртнээс төлөвлөж, ирээдүйдээ хадгалснаар та гэр бүлийнхээ ирээдүйд санхүүгийн баталгааг бүрэн хангаж чадаж байгаа юм. Харин банкинд мөнгө, үнэт цаас хөрөнгө оруулснаар та нэмэлт орлого олох боломжтой.