“Монгол Улсын шүүхийн 2020 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажлын дүн мэдээ”-г тоймлон хүргэе.         

Монгол Улсын шүүх 2020 оны 1 дүгээр улиралд 23266 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Монгол Улсын анхан шатны шүүхүүд 2020 оны 1 дүгээр улиралд эрүүгийн 3193 хэрэг, иргэний 12909 хэрэг, захиргааны 350 хэрэг, зөрчлийн 4644 нийт 21096 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 3779 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4644 хүнд зөрчлийн шийтгэл оногдуулж, 413 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 1575 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. 

Тайлант хугацаанд шүүхээс 5.6 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхэд бүрэлдэхүүнтэй 465 хуралдаанд 470 иргэдийн төлөөлөгч оролцжээ.

Зарим гэмт хэргийн тоо өсөв. (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, залилах, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна)

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 42 хэргээр буюу 87.5 хувиар,
  • Хүчиндэх гэмт хэрэг 2 хэргээр буюу 2.2 хувиар,
  • Хүн худалдаалах гэмт хэрэг 1 хэргээр буюу 100.0 хувиар,
  • Залилах гэмт хэрэг 25 хэргээр буюу 17.5 хувиар,
  • Улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 10 хэргээр буюу 100.0 хувиар,
  • Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг 19 хэргээр буюу 41.3 хувиар,
  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 7 хэргээр буюу 140.0 хувиар,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг /24-р бүлэг/ 13 хэргээр буюу 20.3 хувиар, бусад гэмт хэрэг 13 хэргээр буюу 3.3 хувиар өссөн тус тус өссөн байна.

 

Зарим хүнд гэмт хэргийн тоо буурав

  • Хүнийг санаатай алах гэмт хэрэг 11 хэргээр буюу 17.2 хувиар,
  • Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 10 хэргээр буюу 9.0 хувиар,
  • Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 148 хэргээр буюу 10.5 хувиар,
  • Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг /15-р бүлэг/ 1 хэргээр буюу 25.0 хувиар,
  • Хулгайлах гэмт хэрэг 86 хэргээр буюу 18.5 хувиар,
  • Дээрэмдэх гэмт хэрэг 10 хэргээр буюу 13.9 хувиар,
  • Мал хулгайлах гэмт хэрэг 3 хэргээр буюу 2.7 хувиар,
  • Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг /19-р бүлэг/ 1 хэргээр буюу 16.7 хувиар,
  • Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг 4 хэргээр буюу 57.1 хувиар,
  • Хахууль авах гэмт хэрэг 1 хэргээр буюу 12.5 хувиар,
  • Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 18 хэргээр буюу 6.4 хувиар тус тус буурсан байна.