Монголчууд Геннисийн номд цөөнгүй амжилтаараа бичигджээ. Нэг жилд хамгийн олон ялалт авсан сүмо бөх, хамгийн олон бөх барилдсан бөхийн барилдаан, хамгийн олон морь уралдсан морин уралдаан гээд эдгээр амжилтыг түүвэрлэн хүргэж байна.

1. 6002 бөх нэгэн зэрэг барилдсан амжилт

Монголын үндэсний бөхийн холбооноос монгол бөхийг Гиннесийн номд бүртгүүлэх санаачилгаар 6002 бөхийн барилдааныг 2011 оны есдүгээр сард зохион байгуулсан билээ. Анх 4096 бөх барилдуулна гэж байсан ч бүртгүүлсэн бөхчүүдийн тоо 6000 давсан учир Төв цэнгэлдэх хүрээлэнд 6002 бөхийн барилдааныг хийсэн юм.

Энэхүү амжилтаараа хамгийн олон бөх зодоглосон бөхийн барилдаан хэмээн албан ёсоор бүртгэж, баталгаажуулжээ.

Өмнө нь өвөрмонголчууд 2004 онд 2048 бөх барилдаж уг рекордыг эзэмшиж байв.

2. Монгол морийг дэлхийн дээд амжилтыг тогтоосон нь буюу 1125 морьтны жагсаал

2013 оны 8 дугаар сард гурван цаг гаруй үргэлжилсэн тооллогын дүнгээр 11125 морь жагссан түүхэн амжилт байв. Монголын сорин спорт уяачдын холбооноос санаачлан зохиосон жагсаалд 21 аймаг, 365 сумын морьтон нийслэлийг зорин ирсэн юм. Өмнөх амжилтыг өмнөд Америкийн колумбачууд тогтоож байжээ. 

Энэ үеэр мөн хамгийн олон хурдан морь уралдсан рекордыг тогтоосон юм.

3. 1108 тэмээний уралдаан

2016 онд Өмнөговь аймгийн Даланзадгадад болсон уралдаанд 1115 тэмээ бүртгүүлэн уралдсанаас 1108 тэмээ барианы зурхайд орсон байна. Уг амжилтаараа Геннисийн амжилтыг шинэчлэн тогтоожээ.


4. Э.Лхагвадуламын тогтоосон амжилт

Өнгөрсөн жилийн 12 дугаар сард Энхтуяагийн Лхагвадулам нь Ой тогтоолтын ДАШТ-нд 30 минутад 5597 цифр цээжлэн, алдалгүй санасан амжилтаараа “Гиннесийн ном”-д бичигдсэн билээ.

Тэрбээр дэлхийн өсвөр үеийн 10, насанд хүрэгчдийн хоёр рекорд эзэмшин, амьд “компьютер”-уудын мөрөөдөл болсон олон улсын их мастер цол хүртсэн юм.

5. Хамгийн сийрэг оршин суудаг улс бол Монгол. 

Нэг км кв газар 2 хүн оршин суудаг үзүүлэлтээрээ 3 сая хүн амтай,  1,564,160 km² нутагтай Монгол улс дэлхийн хамгийн сийрэг хүн амтай улсаар нэрлэгджээ.

6.Нэг цагийн дотор хамгийн олон хөзөр тогтоосон амжилт

2017 оны 12 дугаар сард Хятад болсон Дэлхийн ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээнд Олон Улсын Их Мастер Н.Мөнхшүр нэг цагт 37 багц хөзөр буюу 1924 хөзөр тогтоосон амжилтаараа Геннисийн ном бичигджээ.

Уг тэмцээнд түүний ихэр Н.Энхшүр 30 минутын дотор 5445 тоо тогтоож мөн амжилт тогтоожээ.

7. Нэг жилийн дотор хамгийн олон давсан сүмочоор Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал 2009 онд бичигджээ. 

Тэрбээр 90 барилдааны 86-д нь давж уг амжилтыг эзэмшсэн юм. Уг амжилтыг өмнө нь Д.Дагвадорж 90 барилдаанд 84 давсан амжилтыг 2005 онд тогтоож байжээ.