Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч гэмт этгээдүүдийн халдлагад өртөж амь насаа алдлаа. Тэрээр эрэн сурвалжилагдаж байсан этгээдийг зогсоосон ч тэд эсэргүүцэл үзүүлж 5 орчим км газар автомашинаараа чирж хүнд гэмтэл учруулсан юм. 

Маш хүнд гэмтэл авсан уг албан хаагчийг өнөөдөр 11:00 цагийн үед яаралтай хагалгаанд оруулсан талаар ЦЕГ-аас мэдээлсэн юм. Гэвч  хагалгааны дараах хүндрэл болж нас барсан гэсэн харамсалтай мэдээг дөнгөж сая ирүүллээ. Тэрээр цагдаагийн ахлах ахлагч цолтой, 41 настай 4 хүүхдийн хамт амьдардаг цагдаагийн байгууллагад 22 жил ажилласан хэдхэн хоногийн дараа тэтгэвэртээ гарах гэж байжээ.