Манай "Шинэ зууны араар тавилт" нийтлэлийн доор сэтгэгдэл үлдээсэн нэгэн залуугийн түүхийг хуваалцаж байна. 


Миний танил залуу эхнэр рүү хааяа чат бичдэг байсан анхандаа "Энэ чинь гэр бүлийн зүгээр л найз надаас зөвлөгөө авсан юм" гэхэд нь "Эр хүн айлын эхнэр рүү ингэж чат бичдэггүй юм энэ чинь буруу" гэж хэлсэн. Тэгэхэд "Чи миний хувийн орон зай руу халдаж байна хүн өөрийн гэсэн орон зай байх ёстой" гээд утасныхаа пасс-ыг хүртэл өөрчилсөн. 

Би арай тийм юм болохгүй гэж өөртөө итгүүлж эхнэр минь надад хайртай гэдэгт бат итгэж хайнга хандсаных нэг орой эхнэр "Бид 2 чатлаад илүү дотносоод байна буруу гэдгийг нь мэдэж байна. Би сэтгэл алдрах гээд байхаар нь ярилцаж байгаад харилцаагаа тасалчихлаа" гэсэн. Тэр үеэс хойш би эхнэрээ хайраар дутаасан юм байна гэдгийг маш сайн ойлгосон эхнэртээ гологдож байгаа юм байна юм л бол өөрийгөө тэр танилтай харилцуулж боддог. Эхнэр жоохон гуниглангүй байхыг хараад түүнийг бодож байна гэх зэрэг бодол шаналал байнга бодогдоно. 

Эхнэртээ би хайртай ч, тавиад явуулах зориг байлаа ч 2 хүүхдийг минь тэр залуу хэзээ ч миний хайраар хайрлахгүй. Тийм болохоор эхнэрийгээ өөртөө эргэн дурлуулж энэ унтарсан галыг эргэн ноцоох, өөр хүн боддог эхнэрийн сэтгэлийг яаж буцаах вэ гэдэг хүндхэн үүрэгтэй байна. Бүх талаар эхнэрт буулт хийж юм болгонд загнуулж би юунд ч уурлах эрх байхгүй ёстой л эхнэрийн зөв гэдэг зарчмаар л явж байна. Би уурлана намайг уурласанд эхнэр уурлана миний буруу болно. 

Ингээд бодохоор энэ амьдралд цэг тавьчихмаар ч юм шиг алс бөглүү хөдөө уурхай мал юм уу гадаад ганцаараа гараад таг чиг болмоор ч юм шиг, эсвэл машинаа барьж яваад огцом дарчмаар ч юм шиг бодол үе үе орж ирнэ ээ. Гэвч ард үлдэх 2 үр минь надгүйгээр, энэ амьтан яаж энэ хорвоог туулах бол гэж бодохоор үүрэг хариуцлага бодогдоно. 

Яах ёстойгоо ойлгохгүй юм. Эхнэр одоо бол бид 2 харилцахгүй байгаа гэсэн хэрнээ утасны пасс энэ тэрээ одоо хэр нь нууна. Хүний итгэлийг ингэж алдчихаад, итгэлийг минь олж авах юу ч хийгээгүй байж "Надад итгэнэ үү байна уу өөрөө мэд" гэх нь намайг гэх огт сэтгэл үлдээгүй юм шиг санагддаг. Гэр бүл 2 хүүхдийнхээ төлөө л тэр харилцаандаа цэг тавьсан юм шиг бодогддог. Бидний харилцааг хамтран амьдрагч гэх үү, яг юу гэхийг нь ойлгохгүй байна. 

Тэгэхдээ би бууж өгөхгүй эхнэр минь хэнээс ч илүү царайлаг, ажилсаг, 2 үрд минь хамгаас сайн ээж ийм хүнийг би алдахыг хүсээгүй. Эцэст нь залуус минь итгэл байгаад хайраар битгий нэг нэгтээ дутаагаарай. Өөртөө арчаатай бай, өөртөө цаг гарга. Эрчүүд ажил ажил гэж гүйсээр өөрийгөө голоход хүрсэн байна. Гэр бүлийн санхүүгийн асуудлаа битгий бүгдийг нь ганцаараа нуруун дээрээ үүр, ижил тэнцүү бай гэр орны ажлаа ч мөн ялгаагүй гэж л зөвлөх байна. 

Яасан ч их юм биччихэв дээ. Энэ тухай би хэнд ч гав гэж нээж байгаагүй юм байна. Эрчүүд чинь ийм л бөглүү, шаналсан ч дотроо бэтгэрч явдаг улс. За, за залуусаа хайраар бие биенээ бүү дутаагаарай, хүүхэд бага өнчрүүлээрэй, хариуцлагаа ухамсарлаарай 

Алдаж яваа нэгэн залуу????