МОСКВА/РИА Новости/. Дахин боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн хийгээд улаан махыг өдөр бүр хэрэглэх нь гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлэг болохыг Оксфордын их сургууийн судлаачид олж илрүүлжээ. Бага хэмжээгээр хэрэглэх нь ч гэдэсний хорт хавдраар өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг байна. Судалгааны ажлын үр дүнг “International Journal of Epidemiology” сэтгүүлд нийтэлжээ.

Судалгааг 6 жилийн хугацаанд явуулжээ. Судлаачид 500 мянган өвчтөний мэдээллийг цуглуулсан байна. Судалгааны дүнд өдөрт 76 грамм орчим улаан мах болон дахин боловсруулсан мах хэрэглэсэн хүмүүсийн гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдэл өдөрт 21 грамм болон түүнээс бага хэмжээгээр хэрэглэсэн хүмүүсээс 20 хувиар илүү байжээ. 

Түүнчлэн өдөрт 54 орчим грамм улаан мах хэрэглэсэн хүмүүсийг 8 орчим грамм улаан мах хэрэглэсэн хүмүүстэй харьцуулахад энэ өвчнөөр өвчлөх эрсдэл 15 хувь илүү байжээ. Харин өдөрт 29 грамм дахин боловсруулсан мах иддэг хүмүүсийг өдөрт 5 орчим грамм мах иддэг хүнтэй харьцуулахд 19 хувь илүү байсан аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг