Тайланд улсын нэгэн эмнэлэг хүмүүст зогсолтгүй дасгал сургуулилт, хоолны дэглэмгүйгээр гэдэсний 6 булчинтай болох боломжийг олгож эхэлжээ. Фитнессээр эрчимтэй хичээллэх цаг хомс, урам зориг дутсан хүмүүс Бангкокын “Masterpiece” эмнэлэгт мэс засал хийлгэсэн даруйдаа далайн эрэг дээр өөртөө итгэлтэй алхах боломжтой гэж Coconuts Медиа мэдээлжээ.

“Masterpiece” эмнэлгийн гүйцэтгэх захирал, мэс засалч Равиватын хэлснээр жил бүр тус мэс ажиллагааг хийлгэх 20-30 хүсэлтийг хүлээж авдаг аж. Энэ үйл явц нь үйлчлүүлэгчийн гэдэсний хэвлий орчмын өөхийг зайлуулан, силиконы тусламжтайгаар булчин суулгаснаар илүү натурал харагддаг гэнэ. Энэ нь нэлээд урт хугацаанд үйлчилдэг байна. 

"Тус мэс засал нь ямар ч  өвдөлтгүй хийгддэг ч эдгэх явц нь бэрхшээлтэй. Учир нь хэвлийн өөхийг зайлуулсны дараа боолтоор боодог ба эдгэх явцад цус шүүрэх үзэгдэл ажиглагддаг. Гэдэсний 6 булчин гаргах мэс ажилбар хийлгэсэн хүмүүсийн 90 хувь нь фитнест хичээллээд олж чадаагүй биеийн булчинг мэс заслын дараа олж авдаг" гэдгийг “Masterpiece” эмнэлгийн гүйцэтгэх захирал, мэс засалч Равиват мөн хэлжээ.

 

Энэ мэс заслын талаар Тайландын модел Ome Pangpaparn сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдсэн ба тогтмол фитнессээр хичээллэдэг ч хэвлийн өөхийг хайлуулахад бэрхшээлтэй байдаг байсан тухайгаа дурьджээ. “Masterpiece” эмнэлэг нь уг мэс заслыг үйлчлүүлэгчиддээ 2790 ам.доллараар санал болгож байгаа аж. 



Эх сурвалж: nextshark.com