Иргэн Г.Доржзодов 60 тэрбумын хэмээгдсэн асуудлаар "Үндэсний мэдээллийн төв"-д хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр хурал эхлэхээс өмнө "Би аль нэг намын гишүүн биш. Элсч ч байгаагүй. Өнөөдрийн дуулиан болоод байгаа, миний дэлгэсэн 60 тэрбум төгрөгийн асуудал бол улсын нууцтай холбоотой асуудал огт биш. Харин эсрэгээрээ үндэсний аюулгүй байдал, төр нийгмийн аюулгүй байдалтай холбоотой асуудал. Гэтэл өнөөдөр нийгэмд энэ хэргийг зөвхөн авилга, албан тушаалын хэрэг мэтээр ойлголт мэтээр ойлгуулж байна. Тиймээс би энэ талаар ам нээхээр шийдлээ" гэсэн юм. 

Би 2009 онд төрийн албан хаагч болж тангараг өргөсөн. Өнөөдрийг хүртэл энэ тангарагтаа үнэнчээр явж байгаа. Тангараг дээр “Эх орондоо эрдэм чадлаа зориулж албан үүргээ биелүүлэхээ тангараглая. Тангарагаасаа буцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн үг бий.

Тийм учраас би энэ үүргээ биелүүлсэн, энэ бүх луйврыг дэлгэсэн. Энэ талаараа “Өдрийн сонин”-д 4 ч удаа ярилцлага өгсөн. Тэрхүү ярьсан хэлсэн зүйлээсээби хэзээ ч буцахгүй. Яагаад гэвэл надад нотлох баримт нь бий. Гэтэл намайг Түгжил гэх мэтээр янз бүрээр л нэрлэлээ. Хувь хүн рүү дайрсан дайралт одоо ч үргэлжилж байна. Ноцтой хэргийн нотлох баримтыг хав дарах эрх надад байхгүй гэв. Мөн тэрбээр

"Миний https://www.dorjzodov.org/ сайт дээр 60 тэрбумтай холбоотой бүх үйлдлийг цаг хугацааны дараалалтайгаар гаргасан гэв. Олны түмний нэрлэдэг 60 тэрбумын хэрэг ийнхүү эхэлсэн болохыг тэрбээр цаг хугацааны дараалалтайгаар хүргэсэн юм. /Дэлгэрэнгүйг https://www.dorjzodov.org/ сайтаас үзнэ үү/

 Анх 2014.07 сарын 2-р хагаст Шинэ Монгол хаад групп ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Нийслэлийн МАН УЗ гишүүн, МАН Бага хурлын гишүүн А.Ганбаатар Г.Доржзодовыг тус компанид Стратеги хариуцсан захирлаар ажиллуулахаар аман гэрээ байгуулж байжээ. Удалгүй Нийслэлийн МАН дарга Ц.Сандуйтай танилцуулсан гэв.

Ийнхүү үйл явдал өрнөжээ. Дараа нь 2014.09.08-нд Шинэ Монгол хаад групп ХХК-ийн 4 давхарт М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сандуй, Г.Доржзодов нар оролцсон 90 минутын уулзалт болжээ. Уулзалтын бичлэгийг бүрэн эхээр нь СОНСОХ, поверпойнт ҮЗЭХ, эксель тооцоолуур ҮЗЭХ. Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий (Ц.Сандуйгийн эгчийн хүүхэд гэж танилцуулсан) нар уулзалтын дараа эд мерийн баримтуудыг бүгдийг устгасан. Гэсэн хэдий ч би тэдний устгасан бичлэгийн эх хувийг нь авч үлдэж чадсан гэсэн юм.

Үйл явдал ноцтой өрнөсөөр 2016.09.14-нд А.Ганбаатар "Хэрэв ДАРГА зөвшөөрөх юм бол БИД чамайг устгачихад ядах юм байхгүй" гэж түүний амь насанд удаа дараа заналхийлжээ.

Тэрбээр энэ талаар ярихдаа энэхүү нотлох баримтыг өөрчлөх ямар ч боломжгүй. Энэ талаарх хуулийн байгууллагын дүгнэлт ч гарчихсан байгаа. Гэтэл 7 дугаар сарын 6-ны өдөр АТГ-аас Шүүх шинжилгээний хүрээлэнд хүсэлт гаргасан. 

Өнөөдрийг хүртэл миний тараасан бичлэгийг эвлүүлэг, нийлүүлсэн залгасан гээд байна. 

СБД-ийн цагдаагийн I хэлстээс ирүүлсэн бичлэгт монтаж эвлүүлэг хийгдээгүй. Гэтэл АТГ-аас ирүүлсэн бичлэгт дүрс, эвлүүлэг хийгдсэн гэсэн дүгнэлт бичсэн байсан. Нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж би харж байгаа. Өнөөдрийг хүртэл МАН-ын дарга М.Энхбод 8-9 удаа телевизээр мэдээлэл, ярилцлага өгөхдөө “Миний дуу хоолой биш” гэсэн тайлбар өгсөөр байгаа. Гэтэл мөн болох нь зургаар баримт болж үлдсэн. 

Иймд би энэ хэвлэлийн бага хурлыг хийж байна. Өнгөрсөн хугацаанд намайг янз бүрээр хэллээ. Дууны мастер, дууны эвлүүлэгч гэж хүртэл нэрлэлээ. АТГ-ын дэргэд хоёр ч удаа ажлын хэсэг байгуулсан ч хуурамч дүгнэлт гаргуулчихдаг. Иймд энэ хэргийг цаашид Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хариуцан шалгах ёстой гэдгийг тэрбээр уламжлав. Мөн энэ хэрэг хэдхэн хүний асуудал биш боллоо. Хууль хяналтын байгууллагууд ч энэ хэрэгт орооцолдсон" хэмээн онцлон хэллээ.