Монгол Улсын Тод манлай уяач Г.Батхүү агсны нэрэмжит "Өндөр гэгээний хурд - 2019" наадам шигшмэл хурдан морьдын уралдаан өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум Харганатын хөндийд болж байна.

Зохион байгуулагчаар Өвөрхангай аймгийн ЗДТГ, “Янзага хул” ТББ, “Арвагар хээр морин  спорт уяачдын холбоо” хамтран ажиллаж буй.

Г.Батхүү агсан "Шунхлай" угшлын адууг бий болгоход 20-иод жилийг зарцуулж, Монгол адууны үнэ цэнийг өсгөн, нүүдэлчин өв соёлоо сахин хамгаалах үйлсэд идэвхийлэн зүтгэдэг нэгэн байсан билээ.