2017 онд олон улсын газрын тосны эрэлт  өдөрт 100 мянган баррелаар өсч, 1.6 сая баррелд хүрэх төлөвтэй байна гэж Олон улсын эрчим хүчний агентлагаас мэдээлжээ. Европ, АНУ-ын хэрэглээ өндөр байгаа нь эрэлтийн гол шалтгаан болж байгаа бөгөөд эрэлт нэмэгдэнэ гэсэн тус мэдээлэл гарсны дараа Нью-Йоркийн биржид Вест Техас төрлийн газрын тосны  ханш 2.2 хувиар, Брент төрлийн газрын тосны ханш баррел тутамдаа 84 центээр өссөн байна.