ОХУ-ын эрчим хүчний төрийн өмчит Газпром компани Хятад руу тавих хоёр дахь хийн хоолойн төслийн техник эдийн засгийн үндэслэл, судалгаагаа эхлүүлсэнээ зарлалаа.

Газпром компанийн захирал Алексей Миллер Сибирийн хүч-2 төсөл хэрэгжвэл эрчим хүчээр цангаж буй Хятадад жилд 50 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлнэ гээд хийн хоолой Монголын нутгаар дайрч магадгүй гэж Миллер хэлсэн байна.


Орос, Хятад хоёр Сибирийн хүч 2 төслийн талаар олон жил яриа хэлэлцээр хийж буй. Эхний хувилбар нь Европыг байгалийн хийгээр хангадаг Оросын хамгийн том нөөц болох Баруун Сибирийн байгалийн хийн ордоос Алтайн нуруугаар дамжин БНХАУ-ын Шинжаан муж хүрэх байсан ч Бээжингийн эргэлзээ энэ хэлэлцээрийг зогсоосон юм. Харин өнгөрсөн оны сүүлээр Газпромын шинэ хувилбар болох Монголын нутгаар дамжуулан Хятадын төвийн бүсийн мужуудад шууд хий нийлүүлэх төсөл илүү хурдан урагшилж байгаа юм.

Орос өөрийн байгалийн хийн экспортоо Европоос өөр зүг Ази-Номхон далайн орнуудын зах зээл рүү ялангуяа Хятадын зах зээл рүү хандуулж байна. 2014 онд Крымийг Украйнаас салгаж өөртөө нэгтгэснээс хойш Барууны орнууд Москватай харилцах гадаад харилцаагаа эргэн харж Оросоос хамаарах эрчим хүчний хамааралаа багасгахыг зорьж байна.

Өнгөрсөн 12 дугаар сард Газпром компани Зүүн Сибирээс 2000 км урт Сибирийн хүч хоолойгоор Зүүн хойд Хятадын бүс нутгийг хийгээр хангаж эхэлсэн юм.


Эх сурвалж: rferl.org