Нийслэлийн иргэдийн эзэмшиж буй 3442 нэгж газрыг оршин сууж буй иргэдэд нь өмчлүүлэх зорилготой гурван сарын аяныг энэ сарын 4-өөс эхлэн НЗДТГ-аас зарласан. Тус аяны хүрээнд эзэмшиж буй газраа хэрхэн өмчлөх талаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх өдөрлөгийг нийслэлийн Газрын албанынхан өнөөдөр Дүнжингаравт зохион байгуулж байна.