Конус хэлбэрийн хадан тогтоц дээгүүр агаарын бөмбөлөг хөөргөдгөөрөө жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг Туркийн төв Невшехир мужийн Каппадокия бүс нутагт газар доорх хамгийн анхны музейг байгуулахаар болсон байна.

“Энэхүү музейг байгуулснаар Каппадокиягийн үнэ цэнэ улам өсөх юм. Бид музейг ирэх оны долдугаар сард нээхээр төлөвлөөд байна” гэж Невшехир мужийн музейн менежер Мурат Гуляз мэдэгджээ. Мөн тэрбээр Каппадокия музей нь 100 хувь байгалиараа байх газар доорх музей болох ба дэлхийн хамгийн сайхан музейнуудын нэг болно гэж хэлжээ.

Уг музейн барилгын ажил өнгөрсөн нэгдүгээр сард эхэлсэн юм байна. Газар доорх музейд амьд байгалийн орчин бүрдүүлэх ба гаднах 50 мянган хавтгай дөрвөлжин метр болон доторх 7 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд тус нутгийн ургамлыг ургуулах юм байна. Мөн музей дотор хурлын танхим, баримтат кино үзэх өрөөнүүд, хүүхдүүдийн тоглоомын талбай болон судалгааны төв байгуулуж, музейг олон зориулалтаар ашиглах боломжтой болох аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг