Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын газар чөлөөлөлтийг нийслэлийн Газрын албанаас хийж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийн Газрын албатай хамтран тус замын трасст өртсөн өмчлөх эрхийн болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй гурван байшин, найман хашааг буулгаж газрыг чөлөөлжээ.