“Жавзандамба хутагт” төвийн багш, гавж Д.Нямсамбуу европын холбооны Энх тайваны шагнал хүртжээ. Тэрбээр гадаадад эрдмийн ажлаар яваа тул түүний шавь Д.Номундалай уг шагналыг гардан авсан байна.

Энэхүү шагнал нь хүний эрхийг хамгаалахын төлөө ажиллаж буй идэвхтнүүдэд Европын Холбоо, Франц, Итали болон бусад улсын ЭСЯ-дууд хүндэтгэл илэрхийлэл юм.

Д.Нямсамбуу нь Өмнөд Энэтхэгийн Брайбүн хийдэд шавилж дараа нь Английн Сандерландын Их сургуульд шашин судлалаар сурч байсан боловсролтой лам нарын нэг юм. Түүний тэргүүлдэг “Жавзандамба хутагт” төвийн болон Гандандантэгчинлэн хийдийн лам нартай "Өвчтөний сэтгэлийг асрахуй" сургалтыг хавдар өвчнөөр шаналж буй хүмүүст явуулж ижээ. Лам нар хавдраар өвчилсөн хүмүүстэй оношлогдох үеэс нь л эхлэн зөвлөж, айдас түгшүүр, сэтгэл гутралыг даван туулах бясалгал, Бурханы сургааль номын тухай ярилцаж, эмчилгээ хийлгэх урам зориг өгдөг юм байна.