МУГТ Б.Сэр-Од "Хофү Ёмиүри марафон" олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. 

Япон улсын Хофү хотод Ёмиүри сонины газараас 49 дахь жилдээ зохион байгуулж байгаа " ХОФҮ ЁМИҮРИ МАРАФОН" олон улсын тэмцээнд Монгол улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од 2 цаг 12 мин 12 сек гүйж мөнгөн медаль хүртлээ. Энэ тэмцээнд нийт 3000 гаруй тамирчид гүйсэн байна

Сонирхуулахад Б.Сэр-Одын аав цэрэгжилтийн хүн байжээ. Тийм болохоор ажилтайгаа уялдаад өглөө бүр 6 цагт гүйхэд нь тэрээр дагаж гүйсээр спортын болсрн түүхтэй аж.