"Гацуурт" компанийн ерөнхий захирал Л.Чинбат өөрийнх нь нэр төрийг унагах зорилгоор худал мэдээлэл тарааж байна гэсэн утга бүхий мэдэгдлийг өчигдөр гаргажээ.

Тэрээр мэдэгдэлдээ:

Л.Чинбат миний бие, миний хувьцаа эзэмшдэг "Гацуурт" ХХК болон бусад компаниуд 2017 онд Хөдөө аж ахуйн яамны харъяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас нэг ч төгрөгийн улаанбуудайн урамшуулал аваагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" хэмээжээ.

Тэрээр мөн энэ талаар өөрийн цахим хуудаснаа "‪Энэ бол чоно борооноор гэдэг шиг бусдын бужигнаан дундуур миний нэр төрийг сэвтээх гэсэн явуургүй гүтгэлэг. Манай компаниуд 2017 онд урамшуулал гэж нэг төгрөг ч аваагүй. Тэвчээрт хязгаар бий. Гүтгэсэн албан байгууллага болон хувь хүмүүсийг хууль хяналтын байгууллагад өгөх болно" хэмээн нийтлэжээ.