2 дугаар сарын 18-ний өдөр Гашуунсухайт дахь гаалийн газрын ажилтнууд мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэх гэсэн этгээдийг илрүүлжээ.

Тодруулбал, Монгол Улсын иргэн “Т” гэгч этгээд нь биедээ хар тамхи нуун улсын хилээр нэвтрэхийг завдсан байна. 

Шалгалтын  үеэр олон сая төгрөгийн үнэ бүхий метамфетамин буюу “мөс” илрүүлсэн аж. Тус боомтын хилийн тагнуулын албатай хамтарсан ажиллагаа явуулж байна.