Шинээр байгуулагдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаж, "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл сонсжээ.

Хуралдааны дараа "Дотоодод халдвар тархаж эхэлсний улмаас БНХАУ-ын тал нүүрс тээврийн жолооч нарыг нутаг дэвсгэртээ хонуулахгүй, PCR шинжилгээтэй байхыг шаардах болсон. 

Асуудлыг Гадаад хэргийн сайдын түвшинд ярилцсаны дүнд жолооч нарыг хятадын талд долоо хоног тутам шинжилгээнд хамруулах болсноор тээвэр хийх нөхцөл бүрдсэн юм. 

Ингэснээр 2020 оны 12 дугаар сараас Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор өдөрт дунджаар нүүрс тээврийн 300 автомашин хил нэвтэрч байлаа. 2021 он гарснаас хойш өдөрт дунджаар 850 гаруй болж өсөөд байна" гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.