Төрийн дээд шагнал "Чингис хаан" одонт, МУГЖ Г.Ариунбаатар Ази, Европын дээд хэмжээний уулзалт АСЕМ уулзалтын хүрээнд бүтэн тоглолтоо хийхээр болжээ. 

Түүнд энэхүү бүтэн концертоо хийх саналыг Бельги улсын талаас гаргасан бөгөөд тэрбээр бэлтгэлээ Дарим багшийн хамт хийж эхэлсэн байна. Энэ тухайгаа тэрбээр өөрийн нүүр номондоо ийнхүү бичжээ.

"Миний хувьд эх орныхоо урлаг соёл , монгол хүний авьяас чадварыг олон улсад таниулан суртачилах бас нэгэн чухал арга хэмжээ болох гэж байна. Хариуцлага, догдлол аль аль нь мэдрэгдэж байна.Тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Эх орныхоо нэрийг Өндөрт өргөөд гоё концерт тоглоод ирнэ ээ" гэжээ.  Энэ удаагийн уулзалтад одоогийн байдлаар 51 улсын төрийн тэргүүн оролцохоор болоод байгаа аж.