Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хуралдаан яг одоо болж байна. Хуралдаанаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтын талаар хэлэлцэж буй юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон тус хэсэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийхэд дараах зөрчлүүд илэрчээ. Үүнд:

  • Олон нийтийн газар хиншүү хярвас гаргаж зөвшөөрөлгүйгээр шорлог худалдааж буй 5 газар
  • Түргэн муудах хоолыг нарны шууд тусгалд ил задгай байршуулсан
  • Худалдаалж буй хөөсөн чихрүүд нь гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошго байхгүй
  • Гурван аж ахуйн нэгжийн цахилгааны утас хүүхэл хүрч болохуйц ил задгай байсан
  • Зарим тоглоомын газрууд эрсдэлийн үнэлгээ хийгээгүй
  • Халуун хоолыг зориулалтын бус гялгар уутаар бүрсэн
  • Мөн гурван нэгж зориулалтын бус цахилгааны утас хэрэглэж байсан зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ. 

Дээрх зөрчил илэрсэн газруудад холбогдох зөвлөмж, зөрчлөө арилгах сануулга өгсөн байна.


Өнөө өглөө 09.30 цагт эхэлсэн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хуралдаан үргэлжилж байна.