MSpace гэж юу вэ? powered by Mlab

Монголын болон олон улсын шилдэг, дэлхийд танигдсан, туршлагатай мэргэжилтнүүд болон гарааны бизнесийн эко системийг бүрдүүлэгч дэлхийн шилдэг байгууллагууд хамтран өсөлтийн шатандаа явж буй, салбартаа тэргүүлэх боломжтой, чадавхитай гарааны бизнесүүдэд цогц хөрөнгө оруулалт хийж, дэлхийн хэмжээний өсөлтийг нь дэмжиж ажиллан, шаардлагатай хөтөлбөрүүдээр хангаснаар амжилттай компани болгох зорилготой инновацийн төв юм.


Workcentral Mongolia+StartupM хамтын оффис нь MLab олон улсын хөрөнгө оруулалтын сангаас хөрөнгө оруулалт авч, MSpace хэмээх шинэ бүтэц үүсгэж, Монголын энтрепренершипийн эко системийн хөгжилд том хувь нэмэр оруулагч төдийгүй, гол тоглогчдын нэг Стартап М болон Workcentral Mongolia компанийг өөртөө нэгтгэж нэг компани болсноороо бүс нутгийн гарааны бизнесийн эко системийг хөгжүүлэх нөлөө бүхий компани болон өргөжиж байна.

Ингэснээр хамтын оффисын салбарт 2020 он гэхэд Монголд тав, Индонез (2 салбар), Энэтхэг, Хятад, Казакстан зэрэг улсуудад хамтын оффисын салбараа нээж тус онд нийт 10 салбар хамтын оффисыг олон улс болон дотооддоо нээх зорилго тавин ажиллаж эхэллээ.

Workcentral Mongolia болон Startup M компани нэгдэж Start компанийг байгуулснаар хийж буй эхний томоохон ажил нь MSpace инновацийн төвийн нээлт бөгөөд нээлтийг 2018 оны 11 сарын 2-ны өдөр Централ таурын 13 давхарт MSpace инновацийн төвд зохион байгуулж байна.

MSpace инновацийн төвд зөвхөн шалгарсан, MLAB хөрөнгө оруулалтын сангаас хөрөнгө оруулалт авсан компаниуд байрлах бөгөөд одоогоор олон улсын болон Монголын хэд хэдэн компани сонгогдож, тус төвд байрлан ажиллаж эхлээд байна. Компаниудын нээлттэй сонгон шалгаруулалтын ажил мөн явагдсаар байгаа юм.

MSpacе-ийн зүгээс сонгогдсон шилдэг гарааны бизнесүүдэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэх, тэдэнд өрсөлдөх чадвар, дэлхийд гарахад шаардагдах бүхий л мэдлэг, мэдээлэл, чадварыг олгосноор тэдгээрийг амжилтанд хүргэх зориулалттай компанид зүй ёсоор тооцогдох юм.

Мөн MSpace инновацийн төвөөс Start компанитай хамтран гарааны бизнесүүдийг Монголын зах зээлд том байр суурьтай, тогтвортой ажиллаж байгаа корпорациуд болон компаниудтай холбож, тэдний хамтын ажиллагааны гүүр болж, бизнесийн хамтын ажиллагааны нөхцлийг бүрдүүлж, инновацийн төрөл бүрийн төсөл хэрэгжүүлэхэд туслах зорилго бүхий корпораци инновацийн үйл ажиллагааг тус төв дээр явуулж эхэлнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл: 88612148