Дахиад л нэг жил болчихлоо, хайраа олоогүй байтал шүү. Өнөөдөр Валентины өдөр. Хайртай хүнтэй ч болоосой...Ингэж бодож суугаа юм биш биз?

Энэ өдрийг ганцаараа хөгжилтэй зугаатай тэмдэглэн өнгөрүүлэх аргыг зөвлөж байна. Валинтины өдрийг өөрийнхөө өдөр гэж бод. өөрийгөө баяртай болгох зүйлийг заавал хийгээрэй.

1. Өөрийгөө хайрла

Тиймээ ганц бие байх, болзоонд уригдаагүй гэдэг муу хэрэг биш. Харин ч өөрийгөө хайрлах, өөрийнхөө дотоод ертөнцөө хайрлах, бодох тунгаах цагтай байна гэсэн үг. Харин хостой болчихвол ийм боломж олдохгүй. Энэ өдөр та өөртөө "Би бол цоглог, үзэсгэлэнтэй", "Би өөрөө өөртөө хайртай"  гэж өөртөө хэлээрэй.

2.Найзуудтай бол

Хайр гэдэг хосын л харилцаа биш. Амьдрал бидэнд гайхалтай олон харилцаа, хайрыг бэлэглэж байдаг. Энэ өдөр найзуудтайгаа уулз, яагаад амьдралд чинь онцгой үүрэг гүйцэтгэсэн, өөрчлөлт авчирсан ганц бие найзтайгаа Валинтины өдрийг тэмдэглэж болохгүй гэж.

3. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөө

Чамайг хамгийн их хайрладаг хүмүүстэйгээ цагийг өнгөрүүл. Амьдралд гэр бүлийнхээ хүмүүсийн дэмжлэгийг авах, тэдэнд туслана гэдэг юугаар ч орлуулашгүй үнэ цэнтэй мөчүүд билээ. Гэр бүлийнхэнтэйгээ яагаад хайрын баярыг тэмдэглэж болохгүй гэж.

4.Саунд ор

Валинтины өдөр бол өөрийгөө эрхлүүлэх онцгой өдөр шүү. Өөрт чинь тааламжтай байдаг зүйлд цагаа, мөнгөө зарцуул. Саунд эсвэл массаж хийлгэсэн ч болно. Өөрийгөө ханатал эрхлүүл.

5.Дуртай хувцасаа өмс

"Ямар хувцас сонгохоо мэдэхгүй байгаа бол улаан өнгийн хувцас өмс" гэж алдартай загвар зохион бүтээгч Билл Бласс хэлсэн байдаг. Яагаад энэ өдөр гоёж болохгүй гэж. Хажуугаар өнгөрсөн хүн эргэж хартал дэгжин хувцаслаарай. Хүмүүс чамайг сайхан хувцаслажээ гэж шивнэлдэг, зугаатай биш гэж үү.

6.Бодох цаг гарга


Амьдрал тэр чигээрээ асуултад хариулах аялал юм. Бид л хариулахаас зугтдаг болохоос. Энэ өдөр та эдгээр асуултад хариулаарай. "Би яг ямар харилцааг хүсэж байна вэ, ямар зан ааш, дүр төрх, сонирхолтой нэгэн таалагдаж байна вэ, амьдралын юуг үнэ цэнтэйд тооцох вэ? Амьдралдаа юу хүсэж мөрөөдөж явна вэ,асуудал тулгарвал хэрхэн шийдэх вэ" зэрэг асуултуудыг бодож тунгаа. Хариултыг нь дэвтэр дээрээ бичээрэй.

7.Ямар нэгэн онцгой зүйлд өөрийгөө оролцуул


Хэн нэгэн л чиний зүрх сэтгэлийг хөвсөлсүүлэхийг хүлээж суух нь дэндүү уйтгартай. Түүни й оронд өөрийгөө баясга. Магадгүй үзэхийг хүсдэг жижиг зүйлс, худалдан авахыг олон жил мөрөөдсөн үнэт эдлэл, гэнэтийн аяллыг өөртөө зориулаарай. Эцэст хэлэхэд өөрийгөө хайрлах нь амьдралын хамгийн чухал хэсэг юм шүү.



Эх сурвалж: https://thoughtcatalog.com/