Шимтэн үздэг цувралынхаа төгсгөлийн ангиудад ямар үйл явдал өрнөж гайхшруулсныг одоо хүртэл бодон тунгааж яваа үзэгч олон.

Хэдий төгсгөлийн бүлэг өмнөхөөсөө дагуулахааргүй бүтээл болсон гэж үзэгчид дүгнэж байгаа ч эргэлзээ төрүүлсэн асуулт цөөнгүй байна. Ингээд Game Of Thrones цувралын үзэгчдийн санал нэгтэйгээр асуух 20 асуултыг хүргэж байна.


1. Хаадын улсад яагаад нэг ч хүн үлдээгүй юм бол?

2. Яаж Жэймийн царай хэдэн тонн хэмжээтэй чулуунд цохиулчихаад юу ч болоогүй мэт байсан юм бол?

3. Хаадын ордны дээрээс бударсан зүйл цас уу, үнс байв уу?

4. Ариагийн морь хаашаа давхисан бэ?

5. Жэйм Керсэй хоёр хэрхэн өндөр чулуун овоонд гарсан нь хачирхалтай биш гэж үү? Тэдний гар нь наалддаг байсан юм болов уу?

6. Дейенерис яаж тийм олон цэрэгтэй байж чадав? 

7. Missandei-г ами алдсаны дараа Dany-ийн үсийг сүлжиж өгсөн байж таарах вэ?

8.Дейенерисд хэн 20 хүртэл тоолохыг зааж өгсөн юм бол?

9. Жон Дейенерисийн хамгийн их айдаг хүн нь байтал яагаад түүнд итгэж ойртсон нь гайхмаар

10. Луу яагаад Жонныг алсангүй вэ? Эсвэл Жон лууг удирддаг болчихсон юм уу?

11. Луу Дейенерисийг хаана аваачсан бэ?

12. Жон Дейенерисийг хөнөөснөө хүлээн зөвшөөрсөн үү? Тэнд ямар ч цогцос байгаагүй байхад яаж тэд үүнийг мэдсэн байх вэ?

13. Бран хаан ширээнд суусан нь хойд хаант улс тарж бутрахад ямар хамаатай юм бэ?

14. Хойд улс тусгаарлагдаад хэрхэн бусад 6 хаант улсаас тийм өөр болж чадсан бэ?

15. Төгсгөлийн бүлэг дээр Арияа яагаад сурсан зүйлсээ ашиглаагүй юм бэ?

16. Вестерос улсын баруун чанд юу байсан бэ?

17. Ариа Вестерос улсын Кристофер Колумб болчихсон уу?

18. Хүмүүс түүний өмнөөс хаант улсыг удирдаж байхад тэр хойш яагаад хойш суусаар байв?

19. Хэрэв Бранд иргэдийнхээ хийж буй юмсыг хянах чадвар байсан бол тэр хүчээ буруугаар хэрэглэнэ гэсэн үг үү?

20. Гурван нүдэт хэрээний утга санаа яг юу байсан юм бол?