Game of Thrones-ийн сүүлийн цуврал ирэх оны эхний хагаст гарах төлөвлөгөөтэй байгаа гэж HBO телевизийн зүгээс мэдэгдлээ. 

Тодруулбал, Game of Thrones цувралын үзэгчидэд хэлэхэд уг киноны сүүлийн цуврал 2019 оны эхний хагаст нээлтээ хийнэ гэж HBO телевизийн хөтөлбөр хариуцсан захирал Кейси Блойс хэлжээ. Калифорни мужийн Беверли Хиллсд болсон Телевизийн Шүүмжлэгчидийн Холбооны зуны өдөрлөгт оролцох үеэр тэрээр уран сэтгэмжийн уг шоуны хамгийн их хүлээлт үүсгээд байгаа төгсгөлийн найм дахь цувралын талаар илүү их мэдээлэл өгөх боломжгүй гэжээ. Гэхдээ уг шоуны төгсгөлд “Урт шөнө” нэртэй хэсэгт хүчтэй эмэгтэй дүрүүд байгаа ч эрэгтэй эмэгтэй нэгдмэл гэсэн утгыг харуулна гэжээ. Шоуны талаар үргэлжлүүлэн ярихад уг цувралын зохиолч нь маш чадвартай нэгэн учраас түүний зохиолыг бид хязгаарлахгүй, зохиол нь олон тийшээ ээдрээтэй замаар салах болно гэсэн байна.