Хөгжлийн банкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Тус банкны Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин "Хөгжлийн банкны хөлийг тушиж буй гурван том асуудал бий. Үүнд, эргэн төлөгдөөгүй чанаргүй том зээлүүд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх вэ, зээлийн багцын чанарыг хэрхэн сайжруулах вэ зэрэг асуудал багтаж байна. Хөгжлийн банкнаас авсан зээлийг төлөх шаардлагагүй гэсэн ташаа ойлголт нийгэмд бий болсон юм шиг байна. Үүнийг нэн даруй засах болно" гэдгийг онцлон хэллээ. Тэрбээр энэхүү албан тушаалд томилогдоод сар гаруй болж байна.

Бичлэг үзэх:

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшиний хэлсэн онцлох эшлэлийг хүргэж байна.

1. Би ажлаа хүлээж аваад Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгчтэй уулзсан. Тэд Хөгжлийн банкийг дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдсэн. Ажлаа авмагцаа Зээлийн багцын чанар дээр ажиллаж эхэлсэн.

2."Эрэл" компани 2015 оноос хойш зээлээ төлөөгүй учир Засгийн газартай хамтарсан ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг хуралдаж авсан зээлийг нь хэрхэн төлүүлэх талаар хэлэлцэнэ.

3. "Мон лаа" компанитай шүүхийн шатанд эвлэрлийн гэрээ байгуулаад эхний төлбөр хийгээд явж байна. Энэ жилдээ төлүүлчих байх. "Хөтөл" компани дээр улсын комисс ажиллаж үйлдвэрийг хүлээж аваад барьцаа хөрөнгийг сайжруулна.

4. Хөгжлийн банканд чанаргүй зээлтэй ажиллах орон тоог нэмэгдүүлнэ. Эцсийн эцэст энэ банкны мөнгө бол татвар төлөгчдийнх. Тэгэхээр энэ өр зээлийг заавал барагдуулах ёстой.

5. Бид экспортын орлогыг дэмжсэн төслийг дэмжиж ажиллана. Мөн Засгийн газрын урт болон дунд хугацааны хөтөлбөрийг дэмжинэ. 20 тэрбумаас дээш зээлийг Хөгжлийн банкаар олгоно. Үүнээс доош үнийн дүнтэй зээлийн арилжааны банкаар дамжуулан олгоно.

6. Цаашид хуурамч мэдээлэл өгсөн, худлаа баримт бичиг бүрдүүлсэн, бусад банканд найдваргүй зээлтэй ААН, иргэнийг хар жагсаалтад оруулна.

7. Арилжааны банкуудад Хөгжлийн банкны өөрийн мэдэлд байгаа 900 тэрбум төгрөгийг байршуулсан. Би ирснээсээ хойш арилжааны банкуудад заавал барьцаатай зээл олгодог болсон. Капитал банкны алдааг давтахгүйн тулд...Хөгжлийн банканд 292 тэрбум төгрөгийн муу зээл үүссэн.

8. Миний томилгооны хугацаа 6 сар. Энэ хугацаанд би аль болох ажлаа сайн хийхийг хичээнэ. Хэрвээ ажлаа хийж чадахгүй байна гэвэл албан тушаалаа хүлээлгэн өгөхөд бэлэн. Зарим хэвлэлд намайг улс төртэй холбон бичжээ. Үнэндээ надад ямар ч улс төрийн амбиц байхгүй. Би 20 жил банк санхүүгийн салбарт ажиллачихаад юу бодож улс төр рүү тэмүүлэх билээ. Энэ албан тушаал бол миний ажил мэргэжлийн сонирхолтой сорилт. Надад сонирхолтой байна.

9. Хөгжлийн банкны хөлийг тушиж буй гурван том асуудал бий.  Үүнд, эргэн төлөгдөөгүй чанаргүй том зээлүүд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх вэ, зээлийн багцын чанарыг хэрхэн сайжруулах вэ зэрэг асуудал багтаж байна.

10. Би хэзээ ч өөрийн ажиллаж байсан "Хас" банканд хөнгөлөлттэй зээл олгохгүй. Ийм үйлдэл хийхгүй гэдэгтээ өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй байна.