Тайландын ээж, хүү хоёр олон нийтийн газар өнгөлөг, онцгой хосолсон хувцаслалтаараа олны анхаарлын төвд байдаг. Peepy ба Mother Lee нарын жинхэнэ нэр нь Pattharapol, Lee Puengboonpra юм. Ээж, хүү Duo-ийн гайхалтай стиллэг загварын сонголтууд олны анхаарлыг ихд татаж байгаа бөгөөд тэд өдөр тутмын хувцаслалтаа instagram @peepy_and_mother_lee хуудаст нийтэлдэг. 


Peepy нь “Hi” сэтгүүлийн редактор мөн эзэмшигч бол, ээж нь загварын фанат юм. Загварын хувцасны худалдааны сайт болон сэтгүүлүүд тэднийг “хамгийн загварлаг ээж, хүүгийн duo” хэмээн онцолдог тухай Английн Daily Mail мэдээлжээ.

Загварын энэхүү шинэлэг хэлбэрийг хүү Peepy нь санаачилсан бол ээжийнх нь загварын мэдрэмж, сонголтууд нь түүнд тусалдаг байна. “Би ээжийгээ өглөө ажилдаа бэлдэн хувцаслахыг нь харах дуртай байсан” гэж хүү Peepy нь ярьжээ. 

Хувцасаа хослуулах сонголт хийхэд хэр бэрхшээлтэй талаар түүнээс асуухад “Хослуулан авах маш олон сонголт байдаг. Тоолоход хэтэрхий олон орон нутгийн брэнд болон олон улсын брэндүүдийг нэрлэж болно” хэмээн хариулжээ. Тэд загварын салбарт аль хэдийн танигдан, өөрсдийн фенүүдтэй болсон ч тэдний гэр бүлийн бизнес нь тус салбараас тэс өөр салбар аж. "SCMP" агентлагийн мэдээлснээр тэд будаг болон химийн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байна.

Телевизийн шоунууд, Итали, Америкийн компаниуд тэдэнтэй гар цүнх болон нүдний шил гаргахад хамтран ажиллах санал тавьсан байна. Фенүүдийнх нь зарим нь тэднийг өөрсдийн загварын брэндтэй болохыг ч санал болгожээ. Хэдийгээр боломжууд ар араасаа гарч ирж байгаа ч тэд яарахгүй байгаа аж. 

“Загваргүйгээр дэлхий ертөнцийг уйтгартай газар гэж боддог. Яагаад гэвэл загвар нь бидний амьдралын бүхий л зүйлд оршин байдаг. Амьдралын хэв маяг, хоол хүнс, ундаа, аялал гээд бүгд загвартай холбоотой" хэмээн Peepy ярьсан байна.

Эх сурвалж: nextshark.com