Төв банкны үүдэнд Хохирогчдын нэгдсэн холбоо болон Капитал банканд 20 саяас дээш төгрөгийн хадгаламжтай иргэд цуглан хүргүүлсэн шаардлагынхаа хариуг нэхлээ.

Тэд Капитал банкийг татан буулгахаас өмнө банкны эрх хүлээн авагчийг томилоогүйд буруутгаж буй. 

Бичлэг үзэх:

Монголбанкнаас ирүүлсэн шаардлагын хариуд:

"Капитал банк урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх Монголбанкны шаардлагыг биелүүлээгүйгээс банкны төлбөр, хэвийн үйл ажиллагаа алдагдсан. Иймд санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хамгаалах, харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах үүднээс Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар тус банкыг албадан татан буулгасан. 

Ингэхдээ банкны эрх хүлээн авагг томилсон. Банкны эрх хүлээн авагч Капитал банкны үйл ажиллагааг зогсоон тус банкны тайланг хүлээн авахаар шуурхай ажиллаж байна.

Монголбанк тус банк дээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүрт авч ирсэн боловч цаашид банкны үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон. Тиймээс, харилцагч, хадгаламж эзэмшигчийг нэмэгдүүлэхгүй үүднээс татан буулгасан болно.

Төв банк хуулийн 29 дүгээр зүйлийн 1-3 дугаар зүйлд зааснаар банк, банкны үйл ажиллагааны талаарх албан баримтыг хуульд зааснаас бусад тохиолдолд мэдээлэхийг хориглосон байдаг. Мөн банканд хувь хүн хуулийн этгээдийн данс байршдаггүй тул банкны зээлдэгч, харилцагчийн мэдээллийг Монголбанкнаас гаргаж өгөх боломжгүй. 

Тус банкны харилцагч Г.Алтан бусдын нэр дээр 20 сая төгрөг хүртэлх хадгаламжийн данс нээсэн эсэхийг банкны эрх хүлээн авагч шалгаж тогтоох болно. Монголбанк Капитал банкны төлөөлөлтэй уулзахад татгалзах зүйлгүй болно." гэжээ.