Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү цаг үеийн зарим асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр тэрээр "Эрүүгийн цагдаагийн албанаас "Зэвсэг-2019" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж буй. Энэ хүрээнд 10 дугаар сарын 16-нд буюу өчигдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар галт зэвсэг, сум борлуулдаг 28-60 насны гурван иргэн хууль бусаар байлдааны, ангийн зориулалттай нийт 9 төрлийн 6605 ширхэг галт зэвсгийн сум худалдахаар тээвэрлэж явсныг илрүүлсэн. Улмаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлд заасны дагуу Баянзүрх дүүрэг дэхь Цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.