Замын-Үүд дэх Өргөн төмөр зам дахь гаалийн хяналтын бүсэд өчигдөр Улаанбаатар Эрээн чиглэлийн суудлын галт тэрэгний вагоны үйлчлэгч их хэмжээний хатаасан ургамал нууж хилээр гаргах гэж байгаад баригджээ.

Тэрбээр 22 боодол нийт 23 кг дэрвэгэр жиргэрүү нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэсэн үйлдлийг гаалийн байгууллага шилжүүлжээ.

Галт тэрэгний үйлчлэгч Б нь өөрийн хариуцан ажиллаж байгаа вагоны боодолтой бохир цагаан хэрэглэл дунд, ажлын өрөөний сандлын доор ургамлаа нуусан байжээ.