БНСУ-ын нийслэл Сөүл хотоос зүүн зүгт оршдог Ичеон хотын агуулахад гал түймэр гарсны улмаас 38 хүн амиа алдаж, 10 хүн гэмтжээ.

Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь барилгын ажилчид байсан бөгөөд зоорийн давхарт ажиллаж байжээ. Өнөө өглөөний байдлаар, гэмтсэн хүмүүсийн наймынх нь биеийн байдал хүнд байгаа бол хоёр нь хөнгөн гэмтэл авчээ

Галыг унтраахад 400 орчим гал сөнөөгч ажилласан бөгөөд оройн 18.00 цагийн үед галыг бүрэн унтрааж дуусчээ.

Урьдчилсан байдлаар гал зоорийн давхарт дулаалга суурилуулахад ашигласан шатамхай бодис дэлбэрснээс болсон гэж урьдчилсан байдлаар дүгнэлт хийсэн байна.

Цагдаагийн газар, Гал түймэртэй тэмцэх газар, Шүүхийн шинжилгээний газрын мэргэжилтнүүд гал түймэр гарсан шалтгааныг тогтоохоор хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.